Монголчууд эрт дээр үеэс цагаан сарын баярыг даруухан, энгийн байдлаар тэмдэглэж ирсэн уламжлалтай

Admin
2026/02/16

Сурвалжилга: Монголчууд цагаан сарыг эртнээс минимал тэмдэглэж ирсэн

Монголчууд эрт дээр үеэс цагаан сарын баярыг даруухан, энгийн байдлаар тэмдэглэж ирсэн уламжлалтай. Учир нь тэд нүүдэлчин соёл иргэншилтэй, өөрсдийн мал аж ахуйд тулгуурлан амьдардаг байсан тул баярын идээ, шүүсээ өөрсдөө бэлтгэдэг байв. Айл өрхүүд хотноосоо хонио гарган ууцаа бэлдэж, цагаан идээгээрээ идээ цагаалгаа зэхэн, ахмад настнууддаа ангын арьсаар золгон хүндэтгэл үзүүлдэг байв. Харин орчин цагт суурин соёл иргэншилд шилжсэнээр мал аж ахуйгаас тодорхой хэмжээнд хөндийрч, баярын ширээний идээ, шүүсээ худалдаж авах болсон нь иргэдэд дарамт болсон. Иймд өөрсдийн нас, боломж бололцоондоо тааруулж идээ, шүүсээ зэхэн, хамгийн гол нь уламжлалт үндэсний баяраа хадгалан, өвлүүлэн үлдээх нь чухал юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна