УДБЭТ-ын захирал Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг шүүхээс хүчингүйд тооцжээ

Admin
2026/02/14

Д.Алтанхуяг: Монголын шүүх шударгаар шүүж Ч.Ундрам сайдын намайг ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцлоо

Тэрээр "Миний бие салбарын сайд Ч. Ундрам гишүүнийг шүүхэд 2025 оны 12 сард ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул өгсөн билээ.

Монголын шүүх үнэн зөв, шударга шийдвэр гаргалаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам гаргасан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлыг түр орлон гүйцэтгэгч албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүчингүйд тооцлоо.

Үнэн эрт, орой нь хамаагүй — хэзээд ЗӨВ байдаг.

Театрын үе үеийн уран бүтээлчид, эрхэм ахмадууд, эрч хүчтэй залуу үе, ирээдүй хойч болсон дүү нартаа, мөн хамт байсан үнэнч үзэгчид, өмгөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Та бүхний итгэл, дэмжлэг, эв нэгдэл энэ ялалтын хамгийн том хүч байлаа.

Шүүхээр явж, буруугүй гэдгээ тогтоолгож чадсан болон хараахан шийдүүлж амжаагүй олон иргэд та бүхэнд хандаж хэлэхэд — зөв зүйлийн төлөө тууштай зүтгэж, итгэл төгс, сэтгэл амар байж, зорьсон зорилгоо орхилгүй тэмцэж чадвал бид хамтдаа ирээдүйн САЙХАН МОНГОЛ УЛС-аа цогцлоон бүтээж чадна... Олон зүйл бичих гээд байгаа тул ингээд орхилоо.

Монгол Улсын сонгодог урлаг мандан бадрах болтугай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна