ТАСС агентлагийг ташаа мэдээллээ залруулахыг сануулав

Admin
2026/02/11

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга Н.Учралын талаар ОХУ-ын ТАСС агентлаг “ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлээс угсаатай” гэж мэдээлсэн юм. Энэхүү мэдээлэл нь ташаа болохыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр  мэдэгдлээ.

Тэрбээр “ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан УИХ-ын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг. Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно. Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа. ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна” хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна