Нийслэлийн бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлнэ

Admin
2026/02/10

Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ өнөөдөр эхэлж, хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллаж байгаа талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан цагаар ажиллахаар төлөвлөжээ.Дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Мөн нохойгоо уяж, хашааныхаа орчимд нохойтой анхааруулга байрлуулах, гадуур авч явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж хошуувч зүүлгэж хэвшихийг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна