Өнөөдөр цахим орчинд “...бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж улмаар биед нь халдаж, зодож” байгаа бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн ерөнхий газраас “Дээрх асуудлыг шалгахад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр иргэн О-г (21 настай, эмэгтэй) гэртээ байхад нь урд өмнө үерхэж байсан Ч (16 настай, эрэгтэй) нь дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан асуудлыг бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна