Н.Номтойбаяр: МАН-ын 68 бүлэг учир зүйгээ олоод нэгдлээ хангаж чадна гэж хэлсэн. Үүний дагуу байр суурь, асуудлыг хэрхэн шийдүүлсэн талаар эргэж мэдээлнэ гэж надад хэллээ

А.Булганчимэг
2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал засгийн газрын бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлав. 

УИХ-ын Гишүүн Н.Номтойбаяр Шадар сайдаар ажиллахаар боллоо. Тэрбээр, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийн хүрээнд Шадар сайдын чиг үүргээр ажиллах нь зүйтэй тул хамтарч ажиллаач гэсэн. Өмнө нь ажиллаж байсан чиглэл болон хуримтлуулсан туршлага Шадар сайдын хүрээнд эрхлэх асуудалтай нягт уялдаа, холбоотой юм байна гэж үзсэн. МАН-ын 68 бүлэг учир зүйгээ олоод нэгдлээ хангаж чадна. Үүний дагуу байр суурь, асуудлыг хэрхэн шийдүүлсэн талаар эргэж мэдээлнэ гэж надад хэллээ. Энэ улс төрийн зөрчил, үл ойлголцолд цэг тавьж байна гэж Ерөнхий сайдын үгнээс сонслоо” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна