Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авсан есөн сарын хугацаанд нийт хоёр хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлуулж чадсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Хоёр улсын хоорондын хэлэлцээрийг яаралтай батлах нь зөв. Монгол Улс энэ төрлийн хэлэлцээрийг нийт хэдэн улстай хийсэн бэ. Цаана нь хийгдэхээр хүлээгдэж байгаа ямар улсын хэлэлцээр бий вэ" гэж асуулаа.
ГБХНХЯ-ны мэргэжилтэн "Монгол Улс одоогийн байдлаар долоон улстай нийгмийн хамгааллын хэлэлцээртэй байгаа. ОХУ, БНСУ, Унгар, Польш, Турк, Чех, Казакстан улстай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр хийсэн улсад Монголын 92147 иргэн ажиллаж байгаа нь гадаадад байгаа нийт иргэдийн 35 хувийг эзэлж байна. Цаашид Австрали, ХБНГ, АНУ-тай хэлэлцээр хийж байгаа" гэж хариуллаа.
Д.Ганбат "Гэрээ хэлэлцээрийг дэмжиж байна" гэсэн юм.
Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй манай улсын 8 дахь хэлэлцээр болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авснаас хойш 9 сарын хугацаанд нийт 2 хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлууллаа.
Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний 2 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэг юм. Салбарынхан нь ч Т.Аубакир сайдыг үлдээсэй гэж хүсэж байгаа соошл орчинд илэрхийлж байгаа аж. Кабинетдээ үлдэж ажлаа үргэлжлүүлээсэй гэх сайдуудын тоонд Т.Аубакир сайд зүй ёсоор орж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна