Нас барсан зээлдэгчийнхээ авсан зээлийг хамтран амьдрагчаас нь нэхэмжилсэн банк ялагджээ

Admin
2026/02/06

Иргэн Ц.М “Г” банктай зээлийн гэрээ байгуулж, жилийн 19.2%-ийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар 10.6 сая төгрөг зээлжээ. Дараа нь мөн уг зээлэн дээрээ бага хэмжээний мөнгө нэмж зээлж авсан аж. Гэвч тэрбээр зээлээ төлөх хугацаандаа амь насаа алдсан байна. "Г" банк зээлүүлсэн мөнгөө олж авахын тулд Ц.М-тэй хамтран амьдарч байсан С.О-г хууль ёсны өвлөгч гэж үзэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргий шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Харин С.О нь нас барагч Ц.М-н хууль ёсны өвлөгч биш боловч 2010 оноос хойш Ц.М-тэй хамт амьдарч байх хугацаандаа банкнаас зээл авч, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байх Ц.М-н авсан уг зээлийг тэдний дундын өмч гэж үзжээ. Нийт 17.1 сая төгрөгийн бараг тал болох 6.9 сая төгрөгийг С.О-с гаргуулж, “Г” банкинд өгөхөөр шийдвэрлэжээ. Үлдсэн 10.2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүнийг “Г” банк эсэргүүцэн, С.О-г бүх мөнгийг төлөх ёстой хэмээн нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Шүүх хянаад анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.

УДШ 2026.02.03-нд уг гомдлыг хянаад давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй. Банк С.О-той зээлийн гэрээ байгуулаагүй учир банк бусдын зээлийн гэрээг үндэслэж, түүнээс 17.1 сая төгрөг гаргуулах эрхгүй. С.О нь талийгаачаас өв хүлээн аваагүй. Иймд түүнээс бусдын өрийг төлөхийг шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэжээ. Ингэснээр нас барсан хамтран амьдрагчынхаа өрийг О банкинд төлөхгүй болж харин банк шүүх дээр ялагджээ.


2
angry
0
care
0
haha
4
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.44
2 цагийн өмнө
0
0
Erseliin daatgal avdag bzde terguur tulugduh bas
Хариулах