Гурван настай дагавар хүүгээ зодож хөнөөсөн М.Энхбилэгийн хэргийг, прокурорт шилжүүлжээ

Admin
2026/02/06

Гурван жилийн өмнө гурван настай дагавар хүүгээ зодож хөнөөсөн М.Энхбилэгийг хүнийх алах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, прокурорт шилжүүлжээ. 

Хэргийг эргэн сануулахад 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч М.Энхбилэг зодож хүнд гэмтээсэн хэрэг гарч байсан. Хүү турк улсыг зорьж маш олон хүнд хагалгаанд орсон ч амиа алдсан байдаг. Хэрэг гарах үед хүү зургаан настай ах болон хойд эцгийн хамт гэртээ үлдсэн, ээж нь эзгүй байсан гэдэг. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж холбогдогч М.Энхбилэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /Хүнийг алах/ зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
М.Энхбилэг нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан байна.
Мөн тухайн үед гурван настай хүүгээ хамтран амьдрагчтайгаа үлдээсэн ээжийг нь "Хүүгээ аюултай нөхцөлд үлдээсэн" гэх үндэслэлээр яллагдагчаар татахаар шалгаж байна гэх мэдээлэл байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.161
6 цагийн өмнө
0
0
Юун ч удаа тэжээдэг юм бэ?,энэ алуурчныг,одоо тэгээд,бас тэжээнэ дээ,энэ улс.
Хариулах