Millennial, Z үеийн залуусын архины хэрэглээ багассанаас болж дэлхийн томоохон архины үйлдвэрүүд 830 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Admin
2026/02/05

Энэ зурагт харагдаж байгаа бол алдарт Remy martin XO коньяк, Jack DanielS виски байна. Дэлхий дахинаа зар сурталчилгааны шаардлагагүй борлуулагддаг эдгээр коньяк, вискиний борлуулалт багасаж, үйлдвэрлэгч компаниудын хувьцаа сүүлийн арван жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод түвшинд хүрчээ. Зөвхөн энэ хоёр архи биш дэлхийн согтууруулах ундааны томоохон үйлдвэрүүд болох Diageo, Pernod Ricard, Brown-Forman, Treasury Wine Estates, Kweichow компанийн хувьцаа 40 хувийн хямд үнээр зах зээлд арилжаалагдаж байна. Мөн дэлхийн архины салбарынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 830 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Үүний гол буруутан нь одоогийн 21-28 насны залуус буюу Z үеийнхний архины хэрэглээ дэлхий дахинд багассанаас болжээ. Түүнчлэн Millennial үеийнхний архины хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом багассан байна. Дэлхий дахинаа залуус эрүүл мэнд, санхүүгийн хэмнэлт, сэтгэлзүйн эрүүл мэндийг илүү чухалчилж, архийг бага, тааруулж уух, эсвэл огт уухгүй байх сонголтыг хийх болжээ. Морганы шинжээч Сарагийн хэлснээр энэхүү алдагдал нь хүмүүс архи бага уух болсноос үүдэж архины салбарт томоохон бүтцийн өөрчлөлт гарч эхэлсэн гэв. Залуус амьдралын эрүүл хэв маягийг чухалчлах болсон нь өдгөө дан ганц архины салбарт ч биш шөнийн клуб, электрик хөгжмийн бизнесүүдэд нөлөөлөх болжээ. Иймд бизнес эрхлэгчид хэрэглэгчдэд зориулж архигүй party, wellness-д суурилсан event, архины оронд хөгжим, мэдрэмж дээр төвлөрсөн төв нээх нь ихсэх болсныг Bloomberg өнгөрсөн арван нэгдүгээр сард мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна