Гол нэрийн барааны үнэ нэг сарын дотор 2.1 хувиар өсжээ

Admin
2026/02/05

Үндэсний статистикийн хорооноос хүнсний нэрийн гол бараа, бүтээгдэхүүний үнийн талаар статистикийг гаргажээ. 2026 оны хоёрдугаар сарын 02-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн хүнсний барааны дундаж үнэ өмнөх сараас 2.1 хувь, харин өмнөх долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Хамгийн их өсөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь мах байна.

Тодруулбал, хонины мах, үхрийн мах, адууны махны үнэ өмнөх сарын дунджаас 3-4 хувиар өсжээ. Харин гурил, талх, будаа зэрэг өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй байна. Хүнсний ногооны хувьд луувангийн үнэ өссөн ч байцаа, хүрэн манжингийн үнэ буурсан үзүүлэлт гарчээ.

Мөн 2026 оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнэ өмнөх сараас 5.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна