​Хугацаат цэргийн албан хаагчийн биед халдаж, эрүүг нь хугалсан цэргүүдийг 805 дугаар анги руу шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Admin
2026/02/05

Хугацаат цэргийн албан хаагчийн биед халдаж, эрүүг нь хугалсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргүүдийг 805 дугаар анги руу шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангид өнгөрсөн сарын 24-нд цэргүүд нэгнээ дэглэж, хугацаат цэргийн албан хаагчийн эрүүг гурван хэсэгт хугалсан ноцтой хэрэг гарсан юм.

Тэгвэл уг хэрэгт холбогдсон нэр бүхий цэргүүдийг тус ангиас Дотоодын цэргийн 805 дугаар анги руу шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Уг хэргээс мөн нэг сарын өмнө 05 дугаар ангид цэрэг зодож буй бичлэг ил болж байв. Эдгээр хэргүүдийг шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад үргэлжилсээр байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна