АНУ-ын Лос-Анжелес хотноо нэгдүгээр сарын 18-нд зохион байгуулсан Цээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаас 7-15 насны 28 сурагч амжилттай оролцож эх орондоо ирлээ.
Насанд хүрэгчдийн ангилалд /14 наснаас дээш/ нийслэлийн 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Тэргэлдүүрэн “Grand champion”, Өвөрхангай аймгийн “Мэргэд" цогцолборын 8 дугаар ангийн сурагч Э.Наранбат “Дэлхийн аварга” цолын эзэд болжээ. Мөн алт 3, мөнгө 3, хүрэл 2, алтан цом 12, мөнгөн цом 1, хүрэл цом 5, Фланш анзан төрөлд чампион 4, алтан медаль 3, мөнгөн медаль 4, хүрэл медаль 1 хүртсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлийнхээ үр дүнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр тамирчин “Toya” хүүхэд хөгжлийн академид харьяалагддаг.
Тус академи Гүрж улсын Тбилиси хотод 2025 оны 12 дугаар сард болсон UCMAS-ийн 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 64 сурагч бэлтгэн оролцож, бүх сурагч медалийн эзэд болжээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна