Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу "Малайзын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явах гэж байна" гэж мэдэгдлээ

Admin
2026/02/05

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайзад онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал өнгөрсөн сарын 20-нд болж, Малайзын шүүхээс ЗГ-аа буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.38 сая болгож бууруулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандахаар явж буйгаа мэдэгдлээ. Тэрээр "Малайзын дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явах гэж байна. 14 хоногийн өмнө яваад ирсэн. Зүдрэлгүй үйлдэл гэж үгүй. Тэмцэлгүй үр дүн гэж байхгүй. Малайзын дээд шүүхэд давах баримтаа бүрдүүлж өгөхөөр явах гэж байна. Энэ намар, өвөл тав дахиа явах боллоо" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна