
Боловсролын яам болон БНСУ-ын KOICA олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг” хэрэгжүүлж байна.
Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, төслийн хүрээнд ШУТИС-ийг түшиглэн байгуулж буй “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар үйлчилгээ дуусаж, тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа аж.
Тус төв ашиглалтад орсноор боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, албан хаагчдын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах боломж бүрдэнэ.
Мөн сурагч, тэдний эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагын удирдлагууд, багш, эмч нар, сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой юм.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна