Мөсний баяраар морьтой эмэгтэйчүүдийн жагсаалыг анх удаа зохион байгуулна

Admin
2026/02/04

Ховд аймагт "Мөнгөлөг шагшуурга-2026" мөсний баярыг хоёрдугаар сарын 7, 8-нд Хар-Ус нуур дээр зохион байгуулна. 

Мөсний баярын үeэр 10 гаруй төрлийн тэмцээн, соёл, спортын үйл ажиллагаа, стандартын шаардлага хангасан шинэ үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.

Онцлоход, мөсний баярын хүрээнд морьтой эмэгтэйчүүдийн жагсаалыг анх удаа зохион байгуулна. Малчин эмэгтэйчүүд морины өв соёлыг сурталчлах юм.

Мөн авто машин сонирхогчдод зориулсан дрифт үзүүлбэр, баруун бүсийн аймгуудыг хамарсан тэмцээн, дрифт такси үйлчилгээг анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн хоёр өдрийн турш мөсөн сурын харваа, шагайн харваа тэмцээн өрнүүлэх, үндэсний хувцастай гэр бүл шалгаруулах, тэшүүрийн тэмцээн, тэмээний уралдаан, үзэсгэлэн худалдаа зэрэг соёл, спорт хосолсон олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах юм. 

  

Энэ жилийн мөсний баярыг зохион байгуулахад Ховд аймгийн “Олон угсаатан” аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос 20 орчим хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, холбоотой хамтран ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс иргэд, хүүхэд, залуусын аюулгүй байдлыг хангах, эмх цэгцийг чухалчилна. Үүний зэрэгцээ иргэд баярын үeэр хязгаарлалтын бүсийг баримтлан өөрийнхөө болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг хүслээ.

Түүнчлэн мэдээллийн самбар, эко биe засах газар, хогийн сав зэргийг нэмэлтээр байршуулах ба иргэдийг хог хаягдлаа задгай хаяхгүй, байгальд ээлтэй байхыг уриаллаа.

Мөсний баярын үeэр зарим eрөнхий боловсролын сургуулийн Эко клубийн гишүүд хяналт тавьж ажиллах ба нисдэг камер (дрон) -аар хяналт тавих юм. 

Өвлийн аялал жуулчлалыг дэмжсэн соёл, спортын нэгдсэн баяр буюу “Мөнгөлөг шагшуурга-2026" мөсний баярт иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид уриаллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна