​“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг баривчилж, саатуулжээ

Admin
2026/02/04

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, дэд захирал Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг урд шөнө баривчилж, саатуулжээ.

АТГ-аас Орхон аймагт 2026.02.02 нд ажиллаж эдгээр албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, цахилгааны төслийн хүрээнд хахууль авсан байж болзошгүй баримтуудыг хураан авчээ.

Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол танилцуулж, мэдүүлэг авч буй.

Тэднийг Дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0,4 кВт цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэж ийнхүү шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна