Энэтхэг улс ОХУ-аас газрын тос авахгүйгээ амласнаар Трамп импортын татвараа бууруулав

Admin
2026/02/03

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсын бараанд ногдуулаад байсан 50 хувийн татвараа 18 хувь болгон бууруулах тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. 

Үүний хариуд Энэтхэг улс ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоохоор болсон аж. 

Трамп энэ мэдэгдлийг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьсныхаа дараа гаргасан юм. 

Тэрбээр Энэтхэг улс цаашид ОХУ-аас биш АНУ болон магадгүй Венесуэлээс газрын тос худалдан авах болно гэдгийг онцолжээ. 

Түүнчлэн Трампын мэдээлснээр Моди Америкийн бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр худалдан авахаа амласан гэв. 

Тодруулбал АНУ-аас нүүрс, технологи, хөдөө аж ахуйн болон бусад гээд нийт 500 тэрбум ам.доллароос давсан хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах аж. 

Гэхдээ шинэ татварын хувийг хэзээнээс ногдуулах, Энэтхэг улс хэзээнээс эхлэн ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоох зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Энэтхэг улсыг ОХУ-аас газрын тос худалдан авсантай холбоотойгоор АНУ-аас тус улсын бүх импортод 25 хувийн татвар ногдуулсан.

Энэ нь өмнө нь ногдуулсан харилцан татвар буюу 25 хувь дээр нэмэгдээд нийт 50 хувийн импортын татварыг Энэтхэгт ногдуулж байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна