А.Бямбадорж, Б.Мөнхсайхан нарыг 48 цаг түр саатуулжээ

Admin
2026/01/28

Авлигатай тэмцэх газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайхан нарыг 48 цаг түр саатуулжээ. Тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, саатуулсан гэдэг мэдээллийг хуулийн байгууллагаас өгсөн юм. 

Авлигатай тэмцэх газраас Даваа гаригт “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цаг түр саатуулсан талаар мэдээлсэн. Үүний дараагаар үргэлжлүүлэн хоёр албан тушаалтныг шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна