Энэтхэг улсад амьтнаас хүнд халдварладаг үхэлд хүргэх аюултай Нипах вирусийн дэгдэлт бүртгэгдлээ

Admin
2026/01/27

Энэтхэг улсад үхэлд хүргэх аюултай, эмчилгээгүй Нипах вирусийн дэгдэлт бүртгэгдлээ. Энэ вирус нь амьтнаас хүнд халдварладаг бөгөөд дараах шинж тэмдгүүдийг үүсгэнэ:

•халуурах

•толгой болон булчин өвдөх
•бөөлжих
•хоолой өвдөх
•хүнд хэлбэрийн үед тархины үрэвсэл, комд орох

Уг вирусээр өвдсөн хүмүүсийн 40–75 хувь нь нас бардаг нь маш өндөр эрсдэлтэйд тооцогддог. Эрдэмтдийн үзэж буйгаар Нипах вирус нь цаашид дэлхийн хэмжээний цар тахал үүсгэж болзошгүй аюултай эмгэг төрүүлэгчдийн нэг юм. Сүүлийн 7 хоногт 5 халдварын тохиолдол илэрчээ. Одоогоор энэ вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ болон вакцин байхгүй.

Сонирхуулахад өнгөрсөн жил Энэтхэг улсын өмнөд бүсийн Керала мужид14 настай хүү нипах вирусийн халдвараар нас барж байсан юм. 

Гахай, сарьсан багваахай зэрэг амьтдаас хүнд халдварладаг нипах вирусийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) цар тахал дэгдээх өндөр чадвартай эмгэг төрүүлэгч гэж үздэг.Уг вирус амьтнаас шууд хүнд халдварлахаас гадна хоол хүнс, халдвар авсан хүнээр дамжин тархдаг байна.

2018 онд нипах вирус анх хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэнээс хойш Керала мужид арав гаруй хүн нас баржээ.

Хамгийн сүүлд нас барсан 14 настай хүү ердөө өмнөх өдөр нь буюу Бямба гарагт халдвар авсан нь батлагдсан юм байна.Халуун орны уур амьсгалтай, 36 сая хүн амтай Керала муж нипах вирусийн халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог. Тус мужид хотжих үйл явц эрчимжиж, ой мод огтлох явдал нэмэгдсэн нь зэрлэг амьтад хүмүүстэй ойр амьдрах боломжийг бий болгож байна. Ингэснээр нипах вирус амьтдаас хүнд халдварлах эрсдэл улам бүр нэмэгдэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна