ЗОДУУЛСАН ЦЭРГИЙН ЭЭЖ: Эрүүл саруул хүүхдээ эх орноо хамгаалах гэж явуулчхаад эцэст нь эрэмдэг болчихсон байна

Admin
2026/01/26

Энэ сарын 24-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргүүд нэгнээ "Үгэнд орсонгүй" гэх шалтгаанаар зодсон хэрэг гарсан. 

Тэгвэл зодуулсан цэргийн ээж өнөөдөр /2026.01.26/ хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа. Ирүүндээ гурван хугаралтай учир юм ярьж, идэж чадахгүй байна. Би эрүүл саруул хүүхдээ 05 дугаар ангид алба хаах гэж авчирсан. Эрүүл саруул хүүхдээ эх орноо хамгаалах гэж явуулчхаад эцэст нь эрэмдэг болчихсон байна. Би маш их гомдолтой байна” гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна