Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд Монгол банхар тэргүүн байр эзэллээ

Admin
2026/01/26

Филиппин  улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд монгол банхар тэргүүн байр эзэллээ.  "Мянган найз Дэмүүл" дуудлагатай 2 настай эр банхар 8 тэмцээнд оролцоод 7-д нь группийн аварга, нэг тэмцээнд нь дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнээс гадна 8 шоу болохоос 7-д шалгарч, нэг шоунаас гуравдугаар байр эзэлжээ. 

Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой  өрсөлдсөн аж.  Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхарт ам сайтай байгаа ба түүний байгалийн өгөгдөл, зан авир төрхийг нь сонирхон магтаж байгаа юм байна. Өмнө нь Монгол банхар нохой өнгөрсөн 2025 оны дөрөвдүгээр сард Хорват улсын нийслэл Загреб хотод  болсон "World dog show 2024" тэмцээнд  группийн аварга болж байсан билээ. 




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна