Б.Мөнхжаргал: Хасбанкны зээлийн эдийн засагч надад долларын зээлийг валютаар эргэн төлдөг гэдгийг мэдээлээгүйн улмаас би зээл авч, хоёр байр аа банканд өгч орон гэргүй болсон

Admin
2026/01/26

50 настай Б.Мөнхжаргал багаасаа л ажлыг хар, цагаан гэж ялгалгүй хийсээр насанд хүрч, Нарантуул, Хүчит шонхор захад гурил будаа, чихэр зарж бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулж иржээ. Ингэхдээ хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж идэр залуу насандаа гурван ч газар байр худалдан авч бизнес нь амжилттай явж байсан ч Хасбанкнаас долларын зээл авч бүх зүйл буруугаар эргэсэн байна. 

Одоогоос 14 жилийн өмнө Хасбанкны эдийн засагч Нина гэх эмэгтэй Мөнхжаргалд долларын зээл авч, бизнес ээ өргөжүүлэхийг санал болгохдоо долларын зээлийг өссөн ханшаар эргэж төлдөг гэдгийг анхааруулаагүй байна. Ингээд Мөнхжаргал зээлийн эргэн төлөлтөө ойлголгүй 105000 долларын зээл авч, сар бүр 12 сая төгрөг банканд өгдөг байсан ч хүү болон ханшийн өсөлтийг түүний орлого давсангүй дампуурч, юу ч үгүй болсон байна. Иргэн Б.Мөнхжаргал зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг тодорхой өгөөгүй банкны ажилтнаас болж өндөр хүүтэй, валютын зээл авч бодитоор аваагүй мөнгө өө олон жил төлж, орон гэргүй болсондоо гомдолтой байдаг гэлээ. Ийнхүү тэрбээр гэрээгээ сайтар уншиж, ойлгосны дараа зээл авахыг бусдад сануулж, сэрэмжлүүлэх зорилгоор бидэнд хандаж мэдээлэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна