Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм

Admin
2026/01/26

 -2026 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм-

 Улаанбаатарт:

1 дүгээр сарын 26-нд: “Уул уурхайн салбарын 7 хоног” нээлтээ хийнэ.

1 дүгээр сарын 26-31-нд: “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас “Иргэний нийгмийн 7 хоног”-ийг тэмдэглэнэ.

1 дүгээр сарын 27-нд: Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр В.А.Моцартын бүтээлүүдээс тоглоно.

1 дүгээр сарын 27-нд: 2025-2026 оны волейболын дээд лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлнэ.

1 дүгээр сарын 28-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

1 дүгээр сарын 30-нд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Хурмаст тэнгэр” Монгол хөгжим цуврал тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

1 дүгээр сарын 30-нд: “Е-Business”системийн мобайл хувилбарыг нээнэ.

1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 1-нд: Олон улсын хэмжээний мөсөн сурын тэмцээн болно.

1 дүгээр сарын 31-нд: Токио хотноо “Монгол-Японы найрамдлын гүүр” тоглолт болно.

1 дүгээр сарын 31-нд: Улсын Хүүхэд залуучуудын театр “Аддамсын гэр бүл” дэлхийн алдарт мюзикл жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр тоглоно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд: “Улаанбаатарын өвлийн наадам 2026” “Скай резорт” цанын баазад болно.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл”  үзэсгэлэн Монголын үндэсний музейд  2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна. 

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд 2 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны 3 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

 

Орон нутагт:

1 дүгээр сарын 27, 28-нд: Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам болно.

дүгээр сарын 31-нд: Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд: Дорноговь аймагт "Их говийн тэмээ-2026" өвлийн эвент болно.

1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 2-нд: Говь-Алтай аймгийн Төгрөг суманд “Засагт хан-2026” тэмээчдийн бага наадам болно.

 

Хилийн чанадад:

1 дүгээр сарын 29-нд: Лихтенштейний Малбун хотод Мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ.

 

-Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн 2 дугаар сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна