Дүнжингаравын уулзвар дахь дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэд маргааш мэдээлэл хийнэ

Admin
2026/01/22

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон байдаг. Ослын улмаас онцгой байдлын 3 алба хаагчид болон 4 иргэн амиа алдсан билээ. Мөн Дүнжингаравын уулзварын дэргэдэх 207-р байр галд өртөж,  оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч буйюм.

Өнөөдрийн байдлаар 207-р байрыг буулгасан дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд маргааш "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийхээр болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.135
2 цагийн өмнө
0
0
Та нарыг төсвийн мөнгөөр тэжээхгүй шүү
Хариулах