Төрийн байгуулалтын байнгын хороо 7 хуулийн төсөл хэлэлцжээ

Admin
2026/01/21

УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.01.21/ УИХ-ын намрын чуулганы хугацаанд хуралдсан байнгын хорооны ажлын тайланг танилцууллаа.

2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 18 удаа хуралдаж, 7 хуулийн төсөл, 31 асуудал хэлэлцэж,  УИХ-ын 16 тогтоол, байнгын хорооны 5 тогтоолын төсөл, 13 санал дүгнэлтийг гаргасан байна. 

Хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 7 хуулийн төсөл хэлэлцэх эсэх шатанд явж байна.

Хаврын чуулганаар хэлэлцэж, батлах товтой байгааг байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна