Дархан-Уул ааймагт ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг өнөөдөр /2026.01.20/ хуралдлаа.
Тус хуралдаанаар:
-Сургууль, цэцэрлэг, аанб-уудын дулаан, дулаалгатай холбоотой гарч буй хүндрэлүүдийг арилгах, хяналт хийх
-Худаг, ус авах цэгүүдэд гарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх
-Сумдын малчдын өвөлжилтийн байдалтай танилцах, цас их орсон хэсэгт зам гаргах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул аймгийн нийт нутгаар шөнөдөө -47 градус хүрч хүйтэрсэн, өчигдөр буюу 19-20-ний шилжих шөнө -49 градус хүрч хамгийн хүйтэн шөнө тохиолоо. Хүйтний эрч энэ сарын 25,26-ны өдрөөс суларна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна