Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон Санаэ Такаичи энэ баасан гарагт парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлалаа.
Ажлаа аваад гурван сар болж буй тэрбээр "Энэ бол Японы цаашдын чиг хандлагыг ард түмэнтэйгээ хамт тодорхойлох маш чухал шийдвэр.
Албан тушаалд очсон цагаас хойш миний засгийн газар ард түмний жинхэнэ сонгуулиар гарч ирээгүй гэсэн бодож төрж ирсэн.
Намайг ерөнхий сайдын албан тушаал хашихад тохирсон хүн эсэхийг ард түмнээрээ шийдүүлэхийг хүссэн" хэмээн” хэмээн хэвлэлийн хурлаар ярьжээ.
Такаичи санал асуулгад үндэслэсэн олон нийтийн дэмжлэг нь Төлөөлөгчдийн танхимд олонхын суудал авахад нь нөлөөлнө гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Парламентын ээлжит бус сонгуулийг ирэх сарын 8-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Санаэ Такичи болон түүний танхим олон нийтээс ихээхэн дэмжлэг авч байгаа ч түүний Либерал Ардчилсан Нам /LDP/-ын үнэлгээ тийм ч сайнгүй байна.
"Төмөр хатагтай" нэрээр олонд танигдсан тэрбээр өмнө нь парламентын гишүүдийн саналаар ерөнхий сайдаар сонгогдсон бол энэ удаад Төлөөлөгчдийн танхимд шууд мандат авахаар зорьж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна