Дубай руу явсан дүүргийн татварын дарга нарыг тушаал бууруулжээ.

Admin
2026/01/19

Үүнтэй холбоотой Татварын Ерөнхий газраас дараах мэдэгдэл гаргалаа.

Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн дарга нар энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод аялсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд нийтлэгдэж, олон нийт болон татвар төлөгчдөөс ихээхэн шүүмжлэл дагуулж, бухимдал үүсгэсэн үйл явдал боллоо.

Төрийн албан хаагч нь ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд ажлын гүйцэтгэл, үр дүнгээр болон алдаа, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх зарчим, хуулийн зохицуулалттай. Төрийн албаны удирдах албан тушаалтан нь хуулийн дээрх зохицуулалтыг мөрдөн хэрэгжүүлэхийн зэрэгцээ хамт олноо ёс зүй, сахилга хариуцлага, мэдлэг, ур чадвар, зөв хандлагаар манлайлах үүрэгтэй.

Татварын албанд итгэх татвар төлөгчийн итгэл буурах нь нийгэмд татварын албаны үйл ажиллагаа, татвар төлөгчийн татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөх хандлагыг бууруулах сөрөг үр дагавартай тул албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл, зөрчилд нь төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд Нийслэлийн татварын газрын даргыг төрийн албанаас чөлөөлөх, дүүргийн татварын хэлтсийн дарга нарыг албан тушаал бууруулах арга хэмжээ авсан болно.

Дээрх удирдах албан хаагчдын хариуцлагагүй үйлдэл нь нийгэмд бухимдал үүсгэж, татварын албанд итгэх татвар төлөгчдийн итгэлд сэв суулгаж, бухимдуулсанд олон нийт ялангуяа татвар төлөгчдөөсөө татварын албаны нэрийн өмнөөс уучлалт хүсье.

Цаашид татварын албаны хэмжээнд дээрх зөрчлийг давтан гаргахгүй байх арга хэмжээг шат дараатай авч, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, албаны нэр хүндийг эрхэмлэн, сахилга хариуцлага, ёс зүйтэйгээр татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг хүнд сурталгүй, зөвлөн туслах замаар хэрэгжүүлэх болно.



3
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.149
21 минутын өмнө
0
0
Teghees yahavdee tsaana n ger bul olon hunii amidral bgaa l biz , ted ymar hulgai luivar hiij yvsan bishdee !
Хариулах