“102 Police” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг маргааш олгоно

Admin
2026/01/19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ.

Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус урамшууллыг маргаашийн дотор олгоно.

Иймд иргэд та бүхэн 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө банкны IBAN дансны дугаараа аппликэйшнд холбон бүртгүүлэхийг анхааруулж байна.

Дээрх хугацаанд IBAN дансны дугаараа холбож амжаагүй иргэдийн урамшуулал нь энэ удаагийн улирлын урамшуулал олголтын хуваарьт багтахгүй бөгөөд дараагийн улирлын олголтод хамрагдах болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна