Э.Содномпилжээ “Japan National Para Powerlifting Invitational Championships-2026”-аас алтан медаль хүртлээ

Admin
2026/01/19

    Япон Улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “Japan National Para Powerlifting Invitational Championships-2026” тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөв.

    Өчигдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Ийнхүү Япон Улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна