Уг уралдааныг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжин хамтран ажиллав.
Хамгийн олон оролцогчтой энэхүү уралдааны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд боллоо. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тус арга хэмжээнд оролцон шагнал гардууллаа.
Уралдаанд найман ангиллаар Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудаас бусад бүх аймаг, нийслэлийн дүүргүүд, мөн АНУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, ОХУ-ын Буриад улсаас нийт 1100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна. Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудаас оролцогчдын тоо хамгийн олон байв.
Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир нар байсан бол хамгийн бяцхан оролцогчоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1а ангийн сурагч Д.Амина тодорлоо.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна