ХУД-т том тэрэг онхолдож, шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авч, аюулгүй болгожээ

А.Булганчимэг
2026/01/16

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан. Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг 01.16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд соруулж шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна