Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 18-нд болно. Одоогоос сарын дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болох тул малчид ууц аа бэлдэж, хот руу авч ирж зарж эхэлжээ. Баянхошууд байрлах “21 аймгийн малчид мах худалдаалах төв”-д малчин Ч.Гансүх хонины ууц зарж байна. Түүнээс ууцны үнийн талаар тодрууллаа.
-Хонины мах гулуузаар, эвдээгүй үнэ хэдээр худалдаалж байна вэ?- 13000-14000 мянган төгрөгийн үнэтэй байна. Ууцны 300-600 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна.-Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр ууцны үнэ одоогийн ханшаас нэмэгдэх төлөвтэй байна уу?-Гайгүй байх гэж бодож байна. Иргэд худалдаачид хоорондоо яриад энэ үнээр л худалдаалах байх.-“21 аймгийн малчид мах худалдаалах төв”-д махны үнэ бусад зах, худалдааны төвөөс хямд үнэтэй байж чадаж байна уу?-Арай бага байх. 1000-1500 төгрөгөөр бага байх шүү. Хүмүүс эндээс гайгүй аваад л байна.
-Малчид та бүхэн энэ төвд хэдэн төгрөг өгч байж мах аа зарж байгаа вэ?-Нэг ууцнаас 10 мянган төгрөг өгч байна. Хэдэн хонь зарна түүнээсээ тооцоод өгнө. Бусад эвдсэн мах зардаг хүмүүс хэдэн төгрөг өгдгийг сайн мэдэхгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна