Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Таван түрүүн эрэг” гэдэг газар 40 настай, эмэгтэй “Т” 01.11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болсон байна.
Уг мэдээллийг иргэн алга болсноос хойш хоёр хоногийн дараа ар гэрийнхэн нь ОБЕГ-т мэдэгджээ. Улмаар 01.14-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин Т /40 настай, эмэгтэй/-г 01.14-ний өдрийн 08:55 цагаас зохион байгуулж, өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна