Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага 2026.01.14-ний өдрийн 12:33 цагт ОБЕГ-т бүртгэгджээ.
Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг гал гарсан газарт очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн 58 настай, эмэгтэй өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э 58 настай эрэгтэй, М 30 настай, эрэгтэй нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна