Ц.Алтанзул: Ахмадууд намраас хойш биеэ өвдтөл суулт хийсэн. Гэтэл арилжааны банкнууд тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулсангүй

А.Булганчимэг
2026/01/07

Арилжааны банкнуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд өнөөдөр /2025.01.07/ байр сууриа илэрхийлж,  хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. 

Ахмад настан Ц.Алтанзул: Ахмад настнууд бид намраас хойш тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулахаар тайван суулт хийж ирсэн. Өнөөдөр ахмад настнууд бид дөрөв дахь удаагаа хэвлэлийн бага хурал хийж байна. УИХ ахмад настнуудыг үл тоосон. УИХ-ын дарга Н.Учрал гарч ирээд “36 сарын тэтгэврийг олгуулна. Арилжааны банкнуудад атгуулна гэж байхгүй” гэсэн. Итгэсэн. Маш их найдсан. Гэтэл арилжааны банкны удирдлагуудтай Н.Учрал дарга уулзаад аманд нь багтсан. Өнөөдөр арилжааны банкнууд тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулсангүй.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна