Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Н.Батнасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга болон төрийн алба хаагчдын шударга бус зүйлсийн талаар манай сайтад мэдээлэл өглөө.
Иргэн Н.Батнасан хэлэхдээ, “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар өмнө нь "Мандал энерго" Дулааны цахилгаан станц төрийн өмчит компанийн даргаар ажиллаж байхдаа 1тонн нүүрс тутамд 72000 төгрөгийн ашиг хонжоо олдог байсан. Энэ талаар нотлох баримт мэдээллүүдийг би АТГ-т 2025 оны есдүгээр сард өгч шалгуулсан. Гэтэл үүнээс болж надад Засаг дарга төрийн үйлчилгээ үзүүлэхгүй төдийгүй эмнэлгээс үйлчилгээ авч чадахгүй, нутгийн иргэд гадуурхаж байна. Өнөөдөр /2025.01.07/ би Сэлэнгээс ирээд АТГ-т ирж энэ гомдол аль шатандаа шалгалтын явц явж байгаа талаар тодруулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдээгүй, Сэлэнгэ аймгийн АТГ-руу хэргийг шилжүүлсэн гэж хэлсэн” гэв.
Сэтгэгдэл (5)