Их Британи, Франц улсууд Украинд цэрэг байршуулах шийдвэрт хүрчээ

Admin
2026/01/07

Украины холбоотнууд энх тайвны асуудлаар Парис хотод Мягмар гаригт /2026.01.06/ уулзсан. Уулзалтын үр дүнд Их Британи, Франц улсууд Украины энхийн гэрээ хэрэгжиж эхэлмэгц бүс нутагт цэргээ байршуулах шийдвэрт хүрч, гэрээнд гарын үсэг зурцгаажээ. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ "Ирээдүйн түрэмгийллийг саатуулахын тулд Их Британи, Франц улсууд Украин даяар цэргийн ангиудыг байгуулна" гэсэн юм. Цэрэг байршуулах нь Украиныг урт хугацаандаа дэмжих холбоотнуудын амлалтын нэг хэсэг ажээ.

Холбоотнууд Украины аюулгүй байдлын баталгааг бараг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч газар нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

ОХУ-ын хувьд Украинд аль ч улсын цэрэг байршсан хууль ёсны бай гэж тооцохоо ахин дахин анхааруулсан билээ. Ямартай ч Мягмар гаригийн уулзалтаас гарсан үр дүнгийн талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

АНУ-ын хэлэлцээч Стив Виткофф "Украинд бат бөх аюулгүй байдлын баталгаа, тогтвортой хөгжил цэцэглэлтийн амлалтууд чухал. Холбоотнууд аюулгүй байдлын протоколуудыг бараг тохиролцоод дууссан. Эндээс украинчууд дайн хэзээ дуусахыг, үүрд дуусна гэдгийг мэдэж авна" гэжээ.

Харин Трампын хүргэн бөгөөд энхийн хэлэлцээч Жаред Кушнер "Хэлэлцээрийн дараа дахин дайн гарахааргүй жинхэнэ хамгаалалт бий болсон гэдгийг украинчууд мэдэж авах шаардлагатай" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна