​Хүчирхийллийн эсрэг үндэсний төв: Төрөөс иргэдийнхээ аюулгүй байдалд хариуцлага хүлээх цаг болсон

Admin
2026/01/06

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв: Төрөөс иргэдийнхээ аюулгүй байдалд хариуцлага хүлээх цаг болсон

-Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд бодит шийдэл шаардлагатай байна.

Сүүлийн өдрүүдэд эхнэрээ ташуурдаж амь насыг нь хөнөөсөн, 8 сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөж, түүний бяцхан охинд халдсан аймшигт гэмт хэргүүд үйлдэгдсэн нь Монгол Улсад эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэр аюултай түвшинд хүрснийг дахин нотоллоо.

Эдгээр хэргүүд нь хүний амь насанд санаатай халдсан ноцтой гэмт хэрэг бөгөөд хохирогчийг хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой байв. Хохирогч нар нийгмийн сүлжээнд хандан олон нийтээс тусламж хүсэж байгаа тохиолдлууд нь хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо ажиллахгүй байгааг харуулж байна.

Иймд:

-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийг эрт илрүүлж, давтан гэмт хэрэг гарахаас сэргийлэх механизмыг сайжруулах.

-Хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах арга хэмжээг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, мөн энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ял, хариуцлагын хэрэгжилтийг олон нийтэд ил тод мэдээлэх.

-Урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газар, ХЗДХЯ, холбогдох төрийн байгууллагуудад тавьж байна.

Төрөөс иргэдийнхээ аюулгүй байдалд хариуцлага хүлээх цаг болсон.

Манай байгууллага хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвтгөхгүй, чимээгүй өнгөрөөхгүй гэдгээ үүгээр дахин илэрхийлж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна