2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Соёлын төв өргөөний барилгыг нурааж, 50 давхар бүхий хоёр блок барилга барих төслийг боловсруулж танилцуулахыг Дэд бүтэц хариуцсан орлогч Т.Даваадалайд даалгасан байна. Гэхдээ өчигдөр нийгмийн сүлжээнд энэ асуудал гарсны дараа Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавраас Соёлын төв өргөөтэй холбоотой хэсгийг хасчээ.
Дашрамд дурдахад, Соёлын төв өргөөний барилгыг ОХУ 1988 онд барьж, манай улсад бэлэглэсэн байдаг. Тус барилга УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжсэн байна.
Тус барилга нийт 13469 м2 (анх хүлээлгэж өгсөн 15000 м2 талбайгаас Сод монгол групп, Улаанбаатар хэвлэл, Ардчилсан намын байрны талбайнууд хасагдсан) ашигтай талбайтай болж буурсан бөгөөд үүний 7736,6 м2 талбайд буюу 81 хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 м2 талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Сэтгэгдэл (1)