ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 23 тохиолдол бүртгэгдсэний 15 нь орон нутагт байна

Admin
2026/01/06

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт нийт 23 шинэ тохиолдолд илэрсний 8 нь Улаанбаатарт, 15 нь орон нутагт батлагджээ. Дээрх өвчний улмаас өнөөдрийн байдлаар эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж буй бол мөн тооны иргэн гэрийн хяналтад байгаа аж.

Биеийн байдлаар нь авч үзвэл, нийт 31 хүн дунд зэрэг, хүнд 9 хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт 11 нас баралт бүртгэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна