АНУ цэргийн тусгай ажиллагаа хийж Венесуэлийн таван хотод цохилт өгсний улмаас хэдэн хүн амь насаа алджээ

Admin
2026/01/05

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлийн нийслэл Каракас хотод байлдааны үйл ажиллагаа явуулж тус улсын ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан, улсаас нь гаргасан. Энэхүү үйл ажиллагааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мадурог эхнэрийнх нь хамт баривчлан нийслэл Каракас хотоос авч явсан талаар мэдээлсэн юм. АНУ-ын Засгийн газар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины сүлжээ, галт зэвсэг, террористуудтай хамтран ажилласан, хар тамхины наймаанд биечлэн оролцдог, хууль бус сонгуулиар төрийн эрхийг авсан  хэмээн буруутган баривчилсан юм. Уг үйл ажиллагааны үеэр Каракас хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар гаднын хэвлэлүүд шуурхай мэдээлсэн. Тэгвэл энэ дэлбэрэлтүүдийн үр дүнд Каракасын ойролцоох Катиа Ла Мар хотын зарим байшин эвдэрч сүйдэн, хэд хэдэн хүн нас барсан байна. 

Баривчлагдахаасаа өмнө ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн газрын тосны нөөцийг АНУ авах сонирхолтой байгаа гэж шүүмжилж байсан юм. Харин бямба гарагт болсон цагаан ордны хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрхийг “аюулгүй, ухаалаг замаар шилжүүлэх” боломжтой болох хүртэл Венесуэл улсыг АНУ “удирдах” болсныг мэдэгджээ. Одоогоор Каракас хотын таван байрлалд агаараас цохилт өгснийг тогтоогоод байна. Каракас хотод тусгай ажиллагааны багийг нэвтрүүлэхэд 150 гаруй нисэх онгоц оролцсон ба орон нутгийн цагаар бямба гарагийн шөнийн 02:01 цагт Каракас хотын цахилгаан хангамжийг тасалж, харанхуй болгосны дараа Мадурогийн өргөөнд тусгай ажиллагааны баг нэвтэрчээ. Энэ үеэр Мадуро сэйфнийх шиг ган хаалгатай өрөөнд нуугдахыг гэж оролдсон ч хаалгыг хааж чадалгүй баригдсан байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна