​БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь эхэд хүн амины ноцтой хэрэг өчигдөр шөнө гарчээ

Admin
2026/01/05

БЗД-ийн нутаг дэвсгэр Дарь эхэд хүн амины ноцтой хэрэг өчигдөр шөнө гарчээ. 30 настай эмэгтэйг 3 болон 4 настай охинтой нь хамт хутгалж, ээж 4 настай охинтойгоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар ЦЕГ “ Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Цаашид хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээллэх боломжгүй. 3 настай эмэгтэй А-н биеийн байдал хүндэвтэр эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа” гэлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна