Хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нарын шүүх хурал давхцсан тул Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурал хойшилжээ

Admin
2026/01/05

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарч байсан байдаг. Улмаар тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ, Э.Нандин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад хэргийг саяхан шүүхэд шилжүүлээд байгаа.

Харин тухайн хэрэгт хяналтын прокуророор ажиллаж байсан Г.Баясгалан, Г.Янжиндулам нарыг хэрэгт оролцсон байж болзошгүй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах бус хохирогчоор тогтоон, ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж, талийгаач охины ээж Г.Отгонтуяа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаад байсан юм.

Харин иргэн Г.Отгонтуяагийн хүсэлтийн дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурал товлогдсон ч дээрх нэр бүхий прокуроруудын шүүх хурал давхцсан гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан байна. 


Тодотговол, гомдол гаргагч Г.Отгонтуяа “16 настай охин амиа алдсан хэрэгт хяналт тавьж ажилласан хяналтын прокуроруудыг ёс зүйн зөвлөлийн хуралдаанд оролцуулах хүсэлт” гаргасныг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авч, нэр бүхий прокуроруудыг хуралд оролцуулахаар ёс зүйн хурлыг хойшлуулжээ. Учир нь нэр бүхий прокуроруудын оролцох шүүх хурал тухайн өдөр давхацсан байсан тул хурлыг хойшлуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна