ЗГ: Бэлэн мөнгө тараах ямар ч шийдвэр гараагүй

Admin
2026/01/02

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэл хийх үеэрээ Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох талаар танилцуулсан байдаг.

Үүнээс үүдэж иргэдэд бэлэн мөнгө тараана гэсэн мэдээлэл гарчээ. Энэ талаар Засгийн газрыэ ХМОНХГ-аас тодруулахад “Бэлэн мөнгө тараах шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэлээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.226
Өчигдөр
0
0
Мөнгө тараана гэж амаа урчих шахан донгодсон шүү! Энэ цуурхал нь мөнгөний ханш унахад нөлөөлж, үнэ өсгөлөө. Тэтгэвэр тэтгэмжийг бодитой нэмсэн юмгүй үнийн өсөлтөөр сюрприз барих шив..Хийтэй, хөөрүү дэд сайд нарын балаг түрүүчээсээ гарч эхэллээ..ккк
Хариулах