Дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн AP агентлаг Монгол хүүхдүүдийг онцоллоо

Admin
2025/12/25

Монголын алслагдсан аймгуудын хүүхдүүд робот угсарч, код бичин олон улсын түвшинд амжилт гаргаж эхэлснийг дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн агентлагуудын нэг AP News онцолжээ.

Юнител группийн хэрэгжүүлж буй Unitel "STEAM HUB" хөтөлбөр Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж, хот хөдөөгийн ялгааг арилган, хөдөө сумын хүүхдүүдийг ч дэлхийн хэмжээний технологийн боловсролтой болгох боломж бүрдэж бодит үр дүнг харуулж эхэлжээ.

Өргөн уудам газар нутагтай, хүн амын сийрэг тархалттай Монгол орны нөхцөлд боловсролын хүртээмж хамгийн том сорилт болдог. Харин энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Баян-Өлгий, Хэнтий, Архангай зэрэг алслагдсан бүсийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид суралцаж байна. AP News-ийн нийтлэлд онцолсноор, эдгээр хүүхдүүдийн зарим нь олон улсын робот, кодчиллын тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргасанг мөн тэд саравчны захад суугаад, өвлийн жаварт хацар нь улайсан бяцхан хүү өөрийнхөө кодыг бичиж, программчилсан дроноо хөх тэнгэрт хөөргөж, сарлагийн төлийг хариулж байна гэлээ. 

Төд удалгүй нутагтаа очсон бяцхан инженерүүд “Дронтой байсан бол малаа холоос харж болно” гэж дрон нисгэж байгаа телевизийн нэвтрүүлэгийг малчин айлын хүүхдүүд өхөөрдөн харж суудаг байлаа. Харин тэд өнөөдөр өөрсдөө нисгэгчгүй онгоц программчилж, тэнгэрт илгээж буйг ташрамд дурджээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Монголын хүүхдүүдийн оюуны потенциал хаана байхаас үл хамааран, зөв дэмжлэг байвал дэлхийн оргилд хүрч чаддаг гэдгийг харуулсан бодит жишээ болж байна.

 

Эх сурвалж: AP News


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна