Москва хотод дахин тэсрэх бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдлаа

Admin
2025/12/25

Лхагва гарагт ОХУ-ын Москва хотод тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдсан тухай мэдээллээ. 

Хоёр хоногийн өмнө мөн автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч, генерал амиа алдсан бөгөөд сүүлийн хэрэг энэ дэлбэрэлт болсон газрын ойролцоо гарсан байна. 

Оросын тал автомашины дэлбэрэлтийн ард Украины тагнуулын алба байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа юм.

ОХУ-ын Мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр сэжиг бүхий нэгэн эрэгтэй рүү дөхөж очсон цагдаагийн хоёр албан хаагч бөмбөг дэлбэрэхэд амиа алдсан бөгөөд бас нэг хүн амиа алдсан аж. 

Гэхдээ гуравдагч этгээд хэн болохыг албан ёсоор тогтоогоогүй байна. 

Холбогдох албаныхан хууль сахиулагчдыг хөнөөсөн, тэсрэх бодис хууль бусаар хадгалж, ашигласан гэх заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. 

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа алдсан гуравдагч этгээд нь цагдаа нарыг ойртон ирэх үед бөмбөгийг дэлбэлсэн нэгэн байж болзошгүй гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна