Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой болон Монгол-Ирланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран Монгол Улсын Төрийн далбааг алдарт "Сэмюэл Бекетт гүүр" дээр гэрэлтүүлэн мандуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолыг 12-р сарын 29-ний 18.00 цагт зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдэл бөгөөд Ирланд Улсад амьдарч, ажиллаж, суралцаж буй нийт монголчуудад дэвшүүлж буй баярын мэндчилгээ, хүндэтгэлийн онцгой арга хэмжээ болох юм.
Иймд монголчууд болон Ирландын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийг энэхүү арга хэмжээг үзэж сонирхон, Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхийг Их Британи дахь Монгол Улсын ЭСЯ-наас урьжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна