Автомашинд хавчуулагдсан 27 настай эрэгтэйг эсэн мэнд аварчээ

Admin
2025/12/23

Баян-Өлгий аймагт, Өлгий сум 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.23-ны өдөр ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А 27 настай эрэгтэй хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргажээ. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж,  Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна